www.itech-mn.tk

мэдээлэл технологийн веб блог

Манай блогт дуртай нь админ болох боломжтой

2011-11-24 17:49:12


Энэ блогт дуриай нэг нь админ  болж болно зүгээр энэ блогт бүртгүүлээд болоо эндээс админ миний бие шууд бүртгэлийг чинь админ болгож өгөх болно. Яаг одоогын байдлаар доорхи гишүүд бүртгэгдсэн байна тэр гишүүд нэр нууц үгээ хийж админ эрхээр хандаж энэ блогыг хүссэнээрээ өөрчилж болно.

Нийтэлсэн : adminstrator | Уншсан (105) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Манай блог нүүлээ

2011-07-23 18:38:41


Манай блог blogspot-луу нүүлээ илүү их мэдээлэлттэй мөн илүү гоё болсон яагаад нүүсэн шалтгаан гэвэл miniih.com хэтэрхий яадаргаатай байсан тул блогоо нүүлгэхээр шийдлээ та бүхэн орж сонирхоорой
www.extremesnoopy.blogspot.com

Нийтэлсэн : adminstrator | Уншсан (59) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Apple iPhone 5-ийн талаар мэдэгдэл хийв

2011-05-05 15:54:16

Apple компани АНУ-ын шилдэг гар утасны операторуудын нэг AT&T  компанид хандан iPhone-ийн шинэ загварыг ирэх долдугаар сард амжиж худалдаанд гаргах боломжгүй тухай мэдэгджээ. Apple ямар ч тохиолдолд шинэ бүтгээгдэхүүнийхээ тухай мэдээллийг чанадлан нууцалж, урьдчилан мэдээлдэггүй тул дээрх мэдэгдэл ажиглагчдыг гайхашруулж байна. Гэхдээ шинэ үеийн iPhone смартфоныг 2011 онд багтаж худалдаанд гаргах талаар мэдээлэл аль хэдийн үнэнчфэнүүдийн чихэнд хүрсэн билээ.



АНУ-ын зах зээлд Google-ийн Android үйлдлийн системтэй шинэ загварын смартфонууд долоо хоног бүр худалдаанд гарч байгаа нь Apple-ийн хувьд томоохон шалгуур болж, ноёрхлыг нь ганхуулах үндэс болоод байна. Хэрэв шинэ iPhone энэ зун худалдаанд гарч эхэлбэл, оны сүүлээр Android-оос ирэх хариу цохилт маш хүчтэй байж болзошгүй тул Apple сайтар тооцоолон бодсоны үндсэн дээр шинэ бүтээгдэхүүнээ оны сүүлээр зах зээлд танилцуулахаар шийдсэн байж болох талтай.

Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (118) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл

2011-05-05 15:44:09
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл

1965 оны хоёрдугаар сарын 15-нд дунд сургуулийн ахлах ангийн сурагч Рэйнолд Курцвелл “Надад нууц байна” нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн зохион бүтээсэн компьютерийг танилцуулсан түүхтэй. 

Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь хүмүүсийг алмайруулав. Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач мэргэжил эзэмшсэн тэрбээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна.







Ангилал : мэдээ | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (89) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нэг компьютер дээр 6 хэрэглэгч ажиллах боломжийг олгогч виртуаль компьютерийн технологи

2011-05-05 15:31:15

 


 

X550-2Өнөөдрийн хямд үнэтэй, өндөр үзүүлэлттэй компьютер зах зээл дээр борлуулагдаж байгаа энэ үед компьютерийн өндөр хүчин чадал гүйцэт ашиглагдахгүй байх нь их байдаг. NComputing X550 виртуаль компьютерийн терминал нь нэг компьютерийг 6 хэрэглэгч үр ашигтайгаар хэрэглэх боломжийг олгодог.

 

Хэрэглэгчид гарах давуу талууд

Эцсийн хэрэглэгчийн хувьд ширээнийх нь доор бодит процессор байхгүй гэдгийг хэлэхэд тун хэцүү. Хэрэглэгч бүр өөрийн гэсэн хувийн ажлын талбарыг хүсч байдаг. Программууд, файлууд, тохиргоо гээд бүх зүйлсээ хэрэглэгч бүр өөрийн сонирхлоор зохион байгуулж, ашиглаж байдаг. Гар, хулгана, дэлгэцээ 4,5 инчийн жижиг төхөөрөмжинд холбоно. Зай эзлэхгүй, дуу чимээ гаргахгүй.

Өмнө нь иймэрхүү холболт дуу дүрсний асуудлыг үүсгэдэг байсан бол Х550 загварын хувьд эдгээр асуудал бүрэн шийдэгдсэн байна. Стандарт чанга яригчны порт нь(3.5 millimeter) хэвийн стерео гаралттай. Түүнээс гадна дэлгэцийн 16-бит өнгийн, 60 hertz refresh rate бүхий 1280x1024(standart) болон 1440х900(widescreen) пикселийн үзүүлэлтийг дэмжиж ажилладаг.

Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (112) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Unitel Group байгуулагдлаа

2011-04-28 19:26:49

Монголын мэдээллийн технологийн компаниуд дунд нэгэн том групп үүсэж байна. Энэ нь MCS holding-аас төрж гарч байгаа 2 группын нэг нь юм.



Мэдээллийн технологийн чиглэлд байгуулагдаж буй Unitel Group нь Skynetcom (Интернэт протоколд суурилсан суурин телефон утасны оператор), Skynetwork (сүлжээ,шилэн кабель), MCSCOM (ISP), Univision (Монголын анхны IPTV), Unitel (Монголын 3-дагч үүрэн утасны оператор) гэсэн компаниудыг өөртөө нэгтгэн байгуулагдаж байна. Unitel Group-ын ерөнхийлөгчөөр Энх-Амгалан томилогдсон ажээ.

Ангилал : мэдээ | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (108) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Best job of 2011:

2011-04-28 19:24:37

Ямар ажил мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй байгаа талаар цаг ямагт л хүмүүс сонирхож байдаг. Тэр дундаа манай орны хувьд их сургуулийн сонголтоо хийх гэж буй хүүхдүүдэд нэлээд хэрэгцээтэй чухал мэдээлэл.

 

Гэвч зөвхөн өөрийн хүсэл сонирхолыг ардаа орхиод мөнгөний төлөө ажиллана гэвэл бас худлаа гэдгийг санах нь илүүдэхгүй болов уу.

Ангилал : мэдээ | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (194) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Цагаан өнгийн iPhone 4 худалдаанд гарна

2011-04-28 19:22:00

Apple компани цагаан өнгийн iPhone 4 гар утсаа 28 орны зах зээлд өнөөдрөөс эхлэн гаргах болсноо мэдэгдлээ. Цагаан iPhone 4 гар утсыг Европ, АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын дэлгүүрээс мөн Apple интернэт дэлгүүрээс худалдан авч болох юм.


Apple компани iPhone 4 цагаан өнгийн корпусыг 2010 оны зургадугаар сарын 7-ны өдөр хар өнгийн корпусны хамт танилцуулж байсан ажээ. Харин одоогоор цагаан iPhone 4 утасны үнэ нь  зарлагдаагүй байна. Түүнчлэн бусад орнуудад хэзээнээс эхлэн худалдаалахаа Apple компани мэдэгдээгүй байгаа юм.  




 

Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (118) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

2020 онд хэрэгжүүлж дуусгах төслүүд

2011-04-28 19:18:33

Дэлхийн олон улс орнуудын судалгаа шинжилгээний багууд, эрдэмтэн судлаачид 2020 он гэхэд аль салбарт техник технологийн дэвшилд хүрч, ямар төслүүдийг хэрэгжүүлж дуусгахыг Popsci сайт танилцуулсан байна. Ингээд 2020 он гэхэд бид ямар техник технологийн дэвшилд хүрч болохыг өгүүлье.


 

Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (125) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Galaxy S II смартфон удахгүй худалдаанд гарна

2011-04-28 19:14:24
Онлайн эх сурвалжуудын мэдээлснээр Samsung компани шинэ загварын Galaxy S II смартфоны техник хангамжийг өөрчлөхөөр болсон тул худалдаанд гаргах товыг хэсэг хугацаанд хойшлуулаад байгаа гэжээ. Galaxy S II-т суулгахаар төлөвлөөд байсан 1 гегагерцийн хоёр цөмт процессорыг өөрчилж, 1,2 гегагерцийн хоёр цөмт процессорыг суулгахаар болсон нь хийх гэж буй гол өөрчлөлт юм байна. 
Харин компанийн зүгээс худалдаанд гаргах өдрийг хойшлуулсан тухай мэдээллийг няцаасан бөгөөд бүтээгдэхүүнийг товлосон хугацаандаа худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ. Тус компанийн төлөвлөснөөр Galaxy S II смартфон дөрөвдүгээр сарын сүүлээр худалдаанд гарах юм. Samsung-аас урьтаж LG компани шинэ загварын Optimus 2X смартфоныг Энэтхэгийн зах зээл дээр 30,000 рупигээр худалдаалж эхлээд байгаа ба ажиглагч, сонирхогчдын дунд Samsung-ийн смартфон хэзээ Энэтхэг улсад худалдаалагдаэ эхлэх нь ихээхэн сонирхол татаж байгаа ажээ.
Нийтэлсэн : adminstrator | Уншсан (73) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

HTC-ийн ээлжит смартфон Droid Incredible 2

2011-04-28 19:07:55

 


HTC компани Incredible S загвар дээр суурилсан Droid Incredible 2 смартфоныг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргах гэж байна. CDMA сүлжээтэй Incredible 2 смартфон нь өмнөх загвараас илүү том дэлгэц, өндөр багтаамж бүхий шуурхай санах ойтой болсон байна. Тодруулбал дөрвөн инчийн хэмжээтэй дэлгэц, 768 мегабайтын багтаамжтай шуурхай санах ой, нэг гегагерцийн нэг цөмт процессортой болжээ.

Түүнчлэн энэхүү смартфон нь Android 2.2 Froyo үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд арын камер нь найман мегапикселийн нягтаршлаар 720p видео бичлэг хийж, нүүрэн талын камер нь 1,3 мегапикселээр видео дуудлага хийх чадамжтай юм. Уг смартфоныг худалдаалах үнийг 199 ам.доллар байхаар тогтоожээ.
Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (138) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

3D компьютер худалдаанд гарна

2011-03-20 18:45:15

 


"Сони" компани гурван хэмжээст компьютерын шинэ загвараа энэ сарын 19-нөөс худалдаанд гаргахаар төлөвлөжээ. 

F серийн гэж нэрлэсэн энэ загварын дэлгэц дээр 3D хэмжээст дүрсийг үзэхийн тулд компьютертэй цуг ирэх тусгай зориулалтын нүдний шилийг зүүх хэрэгтэй. Үүний үнэ ойролцоогоор 3000 ам.доллар байх аж. 

Тус компанийн техникийн инженер Ишито "Өмнөх загваруудыг бодвол харьцангуй сайжирсан гэж тодорхойлж болно. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээрээ онцлогтой” гэжээ. 

 

Ангилал : Шинэ технологи | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (45) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Google өөрийнхөө 404-өө шинэчлэж

2011-03-20 18:21:51


Интернетээр хэрэглэгч хэн бүрт ямар нэгэн байдлаар тохиолдож болох алдаа бол 404. Энэ кодыг серверт тависан хүсэлтийн хариу олдоогүй тохиолдолд буцаадаг алдааны код гэж ойлгож болох юм.

Хэрэглэгчдэд тохиолдож болох хамгийн урамгүй алдааны нэг учраас энэ алдааг арай хөгжилтэй сонирхолтой байлгах үүднээс website-ууд өөрсдийн өнгө үзэмжийг илэрхийлэхүйц сонирхолтой хэлбэрээр уг алдааг харуулдаг.

Тэгвэл google-ынхэн өмнө нь 404 алдааг буцаагаад google-ээс хайх санал тавьдаг байсан бол энэ удаад доорх байдлаар шинэчилсэн байна. Энгийн цэвэр.
Сонирхуулахад нэг сайт энэ алдаандаа Hooray гээд бичсэн байсан санагдаж байна. Гэхдээ монгол сайт биш. Иймэрхүү жижигхэн мэт боловч гоё санаанууд 404 гарч ирж байх жишээтэй.

Ангилал : widget&web tools | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (21) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Твиттер: өдөрт 460.000 шинэ бүртгэл

2011-03-20 18:16:37


Удахгүй твиттер анх твитт жиргэсний 5 дахь жилийнхээ ойг тэмдэглэнэ.Компани 1 дэхь өдөр энэхүү статистикийг дэлгэн харуулсан байна.

2006 оны энэхүү 7 хоногт дизайнерууд твиттерийн анхны загвар ямар байж болохыг гаргаж байжээ.Ингээд Jack Dorsey 2006 оны 3 сарын 21 өдөр дэлхийн анхны твиттийг илгээж байсан байна.Твиттер блог дээрх тоо баримтуудыг харвал,

 

- 1 тэрбум твиттэй болоход 3 жил, 2 сар, 1 хоног зарцуулж байсан бол одоо 1 долоо хоногт 1 тэрбум хүрдэг болсон байна.

- Жилийн өмнө, хүмүүс өдөрт 50 сая твитт хийдэг байсан бол 2011 оны 3 сарын 11 өдөр 177 сая хүрсэн байна

- 2009 онд Майкл Жексон нас барсаны дараа секунтэд 456 твитт хийж байсан.Харин энэхүү рекорд энэ жилийн шинэ жилээр  эвдэгдэж 6939 болсон байна.

- 2011 оны 3 сарын 12 өдөр нийт 572.000 шинэ бүртгэл нэмэгдсэн байна.Жирийн өдрүүдэд /өнгөрсөн сар/ бол өдөрт 460.000 бүртгэл шинээр үүсдэг байна.

- Өнгөрөгч жил гар утаснаас хандагчдын тоо 182 хувь өссөн.

- Твиттер яг өнөөдөр 400 ажилчидтай. 2008 оны 1 сард 8 ажилтантай байсан

 

Ангилал : мэдээ | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (11) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

IE9 харьцангуй бага хувиар татагджээ

2011-03-20 18:04:21

“Internet Explorer 9” браузерыг албан ёсоор хэрэглэгчид татаж авах боломжтой болсон эхний өдөр дэлхий даяар 2,35 сая хувь татагдсан байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь тийм ч хангалттай биш юм. 

Internet Explorer-ийн албан ёсны блог дээр татагдсан тоон үзүүлэлтийн доод талд “гайхалтай” гэсэн сэтгэгдлийг үлдээсэн ч, 2008 онд “Firefox 3” браузерыг татаж авах хувилбараар гаргасан эхний өдөр 8 сая хувь татагдсан нь Гиннесийн амжилтанд бүртгэгдэхээр томоохон үйл явдал болж байжээ. Хэдий Firefox 3 браузер Mac болон ширээний компьютерт татаж авах боломжтой хэлбэрээр гарсан ч, Windows-ийн шинэ браузерын үзүүлэлтийг гурав дахин үржсэнтэй тэнцэх хэмжэ

Ангилал : мэдээ | Нийтэлсэн : adminstrator | Уншсан (28) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй